Амос

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9


-Reset+

Бүлэг 1

1 1. Текоагийн хоньчдын дунд байсан Амосын үгс. Эдгээрийг тэрээр Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд болон Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд, газар хөдлөлтөөс хоёр жилийн өмнө Израилийн талаарх үзэгдлүүдэд үзжээ.
2 Тэр “ЭЗЭН Сионоос архирч байна.Тэр Иерусалимаас Өөрийн дуу хоолойг илэрхийлж байна.Хоньчдын бэлчээрүүд нь гашуудаж,Кармелын орой нь хатжээ” гэсэн.
3 ЭЗЭН ингэж айлдаж байна.“Дамаскийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.Учир нь тэд хурц төмрөөр тариа цохихын адилГилеадыг цохисон юм.
4 Тэгэхээр Би Хазаелын гэр дээр гал илгээнэ.Тэр гал нь Бен-хададын цайзуудыг түймэрдэх болно.
5 Би бас Дамаскийн дааман хаалганы хаалтыг эвдэж,Авены хөндийгөөс оршин суугчдыг Бе-еденээс очирт таягийг барьсан хүнийг таслах болно.Тиймээс Арамын ард түмэн Кир уруу цөлөгдөх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.
6 ЭЗЭН ингэж айлдаж байна.“Газын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.Учир нь тэд бүхэл бүтэн хүн амыг Едомд тушаахаар хөөсөн.
7 Тэгэхээр би Газын ханан дээр гал илгээнэ.Тэр гал нь түүний цайзуудыг түймэрдэх болно.
8 Би бас Ашдодоос оршин суугчдыг,Ашкелоноос очирт таягийг барьсан хүнийг таслах болно.Тэр ч байтугай Би Екроны дээр Өөрийн мутрыг дураар нь тавьж,филистчүүдийн үлдэгсэд мөхөх болно” гэж Эзэн БУРХАН айлдаж байна.
9 ЭЗЭН ийнхүү айлдаж байна.“Тирийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.Учир нь тэд ахан дүүсийн барилдлагын гэрээг саналгүй,бүхэл бүтэн хүн амыг Едомд тушаасан.
10 Тэгэхээр Би Тирийн ханан дээр гал илгээнэ.Тэр гал нь түүний цайзуудыг түймэрдэх болно”.
11 ЭЗЭН ингэж айлдаж байна.“Едомын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.Учир нь тэр өөрийн өрөвдөх сэтгэлийг даран, ах дүүгээ илдтэйгээ мөрдсөн.Түүний уур нь бас үргэлжлүүлэн тастсан.Тэр үүрд хилэнтэй байсан.
12 Тэгэхээр Би Теман дээр гал илгээнэ.Тэр гал нь Бозрагийн цайзуудыг түймэрдэх болно”.
13 ЭЗЭН ийнхүү айлдаж байна.“Аммоны хөвгүүдийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.Учир нь тэд өөрсдийн хил хязгаараа өргөжүүлэхийн тулдГилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.
14 Тэгэхээр Би Раббагийн ханан дээр гал тавина.Тэр гал нь тулааны өдөр дайны уухайн дунд,ширүүн бороотой өдөр шуурган дунд түүний цайзуудыг түймэрдэх болно.
15 Тэдний хаан цөлөгдөх болно.Жононгууд нь түүнтэй хамт явна” гэж ЭЗЭН айлдаж байна.


Бүлэг 2

1 1. ЭЗЭН ийнхүү айлдаж байна.“Моабын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.Учир нь тэрээр Едомын хааны яснуудыг үнс болтол шатаасан.
2 Тэгэхээр би Моабын дээр гал илгээнэ.Тэр гал нь Кериотын цайзуудыг түймэрдэх болно.Моаб нь бужигнаан дунд, дайны уухай болон бүрээн дуутай хамт мөхөх болно.
3 Би бас түүний дундаас шүүгчийг тастан,түүнтэй хамт бүх жононгуудыг нь алах болно” гэж ЭЗЭН айлдаж байна.
4 ЭЗЭН ийнхүү айлдаж байна.“Иудагийн гурав, дөрвөн гэм зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.Учир нь тэд ЭЗЭНий хуулиас татгалзаж, Түүний тогтоолуудыг сахиагүй.Тэдний худал нь тэднийг төөрүүлэн дагуулжээ.Тэдний эцгүүд нь түүнийг дагаж байсан юм.
5 Тэгэхээр Би Иуда дээр гал илгээнэ.Тэр гал нь Иерусалимын цайзуудыг түймэрдэх болно”.
6 ЭЗЭН ингэж айлдаж байна.“Израилийн гурав, дөрвөн гэм зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.Учир нь тэд зөв шударгыг мөнгөөр, гачигдсан нэгнийг хос шаахайгаар худалдсан.
7 Үгээгүй нэгний толгой дээрх газрын тоосны араас тэмүүлдэг тэд мөн даруу нэгний замыг эргүүлдэг.Миний ариун нэрийг бузарлахын тулд эр хүн ба эцэг нь нэг охиныг хэрэглэдэг.
8 Тахилын ширээ бүрийн дэргэд тэд барьцаа болгож авсан хувцаснууд дээр хэвтэж,өөрсдийн Бурханы гэрт тэд торгуулагсдын дарсыг уудаг.
9 Гэсэн ч, тэдний өмнө аморичуудыг устгасан нь Би байсан.Хэдийгээр түүний өндөр нь хуш модны өндөр шиг бөгөөдтэрээр царс мэт хүчтэй байсан ч гэсэн устгасан.Түүгээр ч барахгүй Би түүний дээдэх жимсийг болон доодох үндсийг нь ч устгасан.
10 Египетийн нутгаас та нарыг авчирсан нь Би байсан.Та нарыг аморичуудын нутгийг эзэмшүүлэхийн тулд дөчин жил Би та нарыг цөлд удирдсан.
11 Дараа нь Би та нарын зарим хөвгүүдийг эш үзүүлэгчид байхаар,та нарын зарим залуусыг Назир хүмүүс байхаар өсгөсөн юм.Израилийн хөвгүүд ээ, энэ нь тийм биш үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
12 “Гэвч та нар Назир хүмүүст дарс уулгаж,эш үзүүлэгчид «Та нар эш үзүүлж болохгүй» гэж тушаасан.
13 Харагтун, юүжилсэн тариагаар дүүрэн тэрэг газрыг дардаг шигБи та нарыг дарна.
14 Хамгийн хурдан хүний хурд нь мөхөж,эр чадалтай хүн ч хүчээ тэтгэж чадахгүй.Хүчтэй хүн ч өөрийн амийг аварч чадахгүй болно.
15 Нумыг атгах хүн ч байрандаа тогтохгүй,хөл нь хурдан хүн ч зугтахгүй.Морьтон ч өөрийн амийг аварч чадахгүй болно.
16 Дайчдын дундаас хамгийн зоригтой нь хүртэл тэр өдөр нүцгэн зугтах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Бүлэг 3

1 1. Израилийн хөвгүүд болох та нарын эсрэг Египетийн нутгаас Түүний авчирсан бүхэл бүтэн гэр бүлийн эсрэг айлдсан ЭЗЭНий энэ үгийг сонс.
2 “Газар дэлхийн бүх гэр бүлүүдийн дундаас Би зөвхөн та нарыг сонгосон.Тиймээс та нарын бүх гэм буруугийн төлөө Би та нарыг шийтгэнэ”.
3 Хоёр хүн тохиролцоогүй байж хамт алхах уу?
4 Арслан ямар ч олзгүй байж ой дотор архирах уу?Залуу арслан ямар нэгэн юмыг бариагүй болбоос,нүхэн дотроосоо архирах уу?
5 Урхинд өгөөш байхгүй бол шувуу нь газарт буй урхинд орох уу?Юу ч баригдаагүй атал, урхи нь газраас дээш өргөгдөх үү?
6 Хот дотор бүрээг үлээвээс, хүмүүс чичрэхгүй гэж үү?Хэрвээ хотод гай гамшиг тохиолдвол үүнийг ЭЗЭН хийсэн биш үү?
7 Үнэхээр Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй.
8 Арслан нь архирчээ!Хэн үл эмээх вэ?Эзэн БУРХАН айлджээ!Хэн эш үзүүлэхгүй байж чадах вэ?
9 Ашдодын цайзууд ба Египет газар дахь цайзуудад зарлагтун. “Самарийн уулс дээр цуглар. Түүний доторх агуу хөл үймээнийг түүний дунд буй дарлалыг үз.
10 Гэвч тэд зөв юмыг яаж хийхийг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд өөрсдийн цайзууддаа хүчирхийлэл болон сүйрлийг нөөцөлжээ”.
11 Тэгэхээр Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.“Дайсан, энэ нутгийг чинь бүсэлж, та нарын хүчийг сулруулж,та нарын цайзуудыг тонох болно”.
12 ЭЗЭН ийнхүү айлдаж байна.“Хоньчин нь арслангийн амнаас хоёр хөл болон чихний тасархайг булаан авдаг шигСамарид оршдог Израилийн хөвгүүдийг орны булантай, хэвтрийн дэвсгэртэй хамт булаан авч одох болно.
13 Сонсож, Иаковын гэрийн эсрэг гэрчил” гэж Эзэн БУРХАН, түмэн цэргийн Бурхан тунхаглаж байна.
14 “Учир нь Би Израилийн гэм зөрчлийг шийтгэх өдөрт бас Бетелийн тахилын ширээнүүдийг ч шийтгэнэ.Тахилын ширээний эврүүд таслагдаж газарт унана.
15 Би бас өвлийн байшинг зуны байшинтай хамт цохих болно.Зааны ясан байшингууд бас сөнөж,агуу байшингуудыг эцэс болгоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Бүлэг 4

1 1. Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, энэ үгийг сонс.Та нар ядуу хүмүүсийг дарлаж, гачигдсан хүмүүсийг няц дардаг.Та нар өөрсдийн эзэддээ “Одоо авчир, бид ууя” гэж хэлдэг.
2 Эзэн БУРХАН Өөрийн ариун байдлаар тангарагласан.“Харагтун, тэд та нарыг дэгээгээр болон та нарын сүүлчийн хүмүүсийг загасны дэгээгээр авч явах өдөр та нар дээр ирж байна.
3 Та нар хэрмийн цөмөрхийгөөр гарч,нэг нэгээр чирэгдэн, Хармон уруу хаягдах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
4 “Бетел уруу нэвтрэн орж, гэм зөрчлөө үйлд.Гилгалд гэм зөрчлөө олшруул!Өглөө бүр өөрийнхөө тахилуудыг авчирч, гурав хоног бүрд аравны нэгийг өргө.
5 Мөн исгэсэн юмаар талархлын өргөлийг өргө.Сайн дурын өргөлүүдийг зарлан, тэднийг мэдүүл.Учир нь Израилийн хөвгүүд та нар ийнхүү хийх дуртай” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
6 “Гэвч танай бүх хотод Би та нарт цэвэрхэн шүдийг өгсөн ба танай бүх газрыг хүнсний гачигдалд оруулсан юм.Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
7 “Түүгээр ч барахгүй ургац хураах хүртэл гурван сар үлдээд байхад Би та нараас бороог татсан.Тэгээд Би нэг хот уруу бороог явуулж, нөгөө хот уруу бороог явуулаагүй.Нэг хэсэгт нь бороо орж байхад, бороо ороогүй хэсэг нь хатсан.
8 Тиймээс хоёр, гурван хот нь ус уухаар өөр хот уруу гэлдрэх болно.Гэвч та нар ханахгүй.Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
9 “Би та нарыг гангийн салхи, хөгцөөр цохисон.Та нарын олон цэцэрлэг, усан үзмийн талбайнуудыг,инжрийн ба чидун моддыг төөлүүр хорхой цөлмөж байсан.Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
10 “Египетэд үйлдсэн шигээ Би та нарын дунд гамшиг илгээсэн.Би танай залуусыг олзолсон морьдтай чинь хамт илдээр хядсан.Танай хуарангийн өмхий самхайг Би та нарын хамрын нүх уруу чихсэн.Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
11 “Бурхан Содом, Гоморраг хөмөрсөн шиг Би та нарыг хөмөрч,та нар дөлнөөс шүүрэгдсэн цуцал шиг байсан.Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
12 “Тэгэхээр Израиль аа, Би чамд ийнхүү хийнэ.Би чамд үүнийг хийх учраас Израиль аа, өөрийн Бурхантайгаа уулзахад бэлтгэгтүн”.
13 Учир нь харагтун, уулсыг бий болгож, салхийг бүтээж,Өөрийн бодлуудаа хүнд тунхагладаг,үүрийн туяаг харанхуй болгож,дэлхийн өндөр газруудад гишгэн явдаг Нэгэн болох Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН Бурхан юм.


Бүлэг 5

1 1. Израилийн гэр ээ, би та нарын төлөө гашуудлын дуу болгон өргөж буй энэ үгийг сонс.
2 Онгон Израиль нь унаад, дахин босохгүй.Тэр өөрийн нутагтаа орхигдсон. Түүнийг өргөх хэн ч алга.
3 Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.“Израилийн гэрт мянган хүчтэнийг гаргаж байгаа хот нь зуун хүнтэй үлдэнэ.Мөн зуун хүчтэнийг гаргаж байгаа хот нь арван хүнтэй л үлдэнэ”.
4 Учир нь ЭЗЭН Израилийн гэрт ийнхүү айлдаж байна.“Та нар амьдрахын тулд Намайг хай”.
5 Харин Бетел уруу бүү ханд, Гилгал уруу бүү оч, Беершебаг бүү туулан яв.Учир нь Гилгал заавал олзлогдон явж, Бетел сүйрэлд учрана”.
6 Та нар амьдрахын тулд ЭЗЭНийг хай.Эс тэгвэл Иосефын гэр ээ, Тэр гал мэт гарч, түймэрдэх болно.Бетелд түүнийг унтраах юу ч алга.
7 Та нар бол шударга байдлыг агь болгож,шударга ёсыг доош газар уруу хөөдөг хүмүүс юм”.
8 Тэр Плеиадесыг, Орионыг бүтээж, гүн харанхуйг өглөөгөөр сольдог.Мөн өдрийг шөнө болгон харанхуйлуулж, далайн усыг дуудангазрын гадаргуу дээр асгадаг. Түүний нэр бол ЭЗЭН.
9 Сүйрэл нь бэхлэлт дээр ирэхийн тулд хүчтэн дээр сүйрлийн хамт урагш цахилагч нь Тэр юм.
10 Дааман хаалган дээр зэмлэдэг хүнийг тэд үзэн яддаг,шулуунаар ярьдаг хүнийг тэд зэвүүцдэг.
11 Тиймээс та нар ядуу хүнд татвар ногдуулж,тэднээс тарианы алба гувчуур нэхсэн учраас та нар сайн зассан чулуун байшингууд барьсан ч гэсэн тэндээ амьдрахгүй.Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч гэсэн тэдний дарснаас нь уухгүй.
12 Учир нь та нарын гэм зөрчил нь их, нүгэл чинь үлэмж гэдгийг Би мэднэ.Та нар зөв шударга хүнийг зовоож, хахууль авч,дааман хаалган дээр ядуусыг шоовдорлодог.
13 Тэгэхээр ийм үед хашир хүмүүс дуугаа хураадаг.Учир нь энэ бол ёрын цаг.
14 Та нар амьдрахын тулд мууг биш, харин сайныг хай.Та нарын хэлсэн ёсоор түмэн цэргийн ЭЗЭН Бурхан ийнхүү та нартай хамт байх болтугай.
15 Мууг үзэн яд, сайныг хайрла.Дааман хаалган дээр шударга ёсыг тогтоо.Тэгвэл түмэн цэргийн ЭЗЭН Бурхан Иосефын үлдэгсдэд нигүүлсэнгүй хандаж магадгүй.
16 Тэгэхээр түмэн цэргийн ЭЗЭН Бурхан, Эзэн ийнхүү айлдаж байна.“Талбай бүрд орилох дуу сонсогдож, гудамж бүрд «Аяа, аяа» гэж тэд хэлж байна.Тэд бас тариачныг гашуудахаар дуудаж, мэргэжлийн гашуудагсдыг эмгэнэлд дуудна.
17 Усан үзмийн цэцэрлэг бүрд орилох дуу гарна.Учир нь Би та нарын дундуур өнгөрөх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.
18 ЭЗЭНий өдрийг хүсэмжлэгч та нар гаслантай яа.ЭЗЭНий өдөр нь та нарт ямар зорилгоор хэрэгтэй вэ?Энэ нь гэрэл биш, харанхуй байх болно.
19 Энэ нь хүн арслангаас зугтаад баавгайтай учрах мэт,эсвэл гэртээ хариад, гараараа хана түшээд могойд хатгуулахтай адил юм.
20 ЭЗЭНий өдөр нь гэрлийн оронд харанхуй байх биш үү?Түүгээр ч барахгүй дотроо ямар ч гэгээгүй түнэр харанхуй байх биш үү?
21 “Би та нарын найр наадмуудаас татгалзаж, тэднийг үзэн ядаж байна.Би та нарын ёслолын чуулгануудыг чинь таалахгүй байна.
22 Та нар Надад шатаалт тахилууд,идээн өргөлүүдийг өргөсөн ч Би хүлээн авахгүй.Түүгээр ч барахгүй та нарын тарган малын эвийн тахилууд уруу ч харахгүй.
23 Өөрсдийнхөө дуунуудын чимээг Надаас зайлуул.Би та нарын ятгын эгшгийг ч сонсохгүй.
24 Харин шударга ёс нь ус мэт, зөв шударга нь мөнх урсах урсгал мэт хуйлран бууг.
25 Израилийн гэр ээ, та нар цөлд дөчин жилийн туршид Надад тахилууд ба идээн өргөлүүдийг өргөн барьсан уу?
26 Та нар бас өөрсдөдөө зориулан хийсэн танай хаан Сиккут, өөрсдийн Кийун хөргүүд, өөрсдийн бурхдын одыг авч явсан.
27 Тэгэхлээр Би та нарыг Дамаскийн чанадад цөллөгт явуулна” гэж ЭЗЭН айлдаж байна. Түүний нэр бол түмэн цэргийн Бурхан.


Бүлэг 6

1 1. Сионд тайван байгчид, Самарийн ууланд аюулгүй гэж үздэг хүмүүс болонИзраилийн гэрт хүрч очих үндэстнүүдийн чухал онцгой хүмүүс ээ, та нар гаслантай яа.
2 Калне уруу очиж хар.Тэндээс агуу Хамат уруу оч, дараа нь филистчүүдийн Гат уруу оч.Тэд эдгээр хаанчлалуудаас илүү сайн юм уу?Эсвэл тэдний нутаг дэвсгэр нь та нарынхаас илүү том юм уу?
3 Та нар гай гамшгийн өдрийг хойшлуулж,хүчирхийллийн суудлыг ойртуулж авчрах уу?
4 Та нар бол зааны ясан орнуудад хажуулж,буйдан дээрээ сунан хэвтэгчид бөгөөдсүргээс хургуудыг, хашаан дундаас тугалуудыг идэгчид юм.
5 Мөн ятгын эгшигт тааруулан үг зохиож,Давид шиг өөрсдөдөө зориулан дуу бичигчид юм.
6 Тэд өөрсдийгөө хамгийн сайн тосоор тосолж,тахилд хэрэглэдэг аяганаас дарс уудаг боловч Иосефын балгаснуудын төлөө харж гашууддаггүй.
7 Тийм учраас тэд одоо цөлөгдөгсдийн түрүүнд цөллөгт явах болно.Тэрийн хэвтэгчдийн найр нь эргэн одох болно.
8 Эзэн БУРХАН Өөрөөрөө тангараглаж байна.Түмэн цэргийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна.“Би Иаковын ихэрхэлд дургүйцэж, түүний цайзуудыг жигшиж байна.Тийм учраас хот болон түүнд агуулагдах бүхнийг Би тушаах болно”.
9 Хэрвээ тэр үед нэг гэрт арван хүн үлдсэн бол тэд үхэх болно.
10 Хэн нэгний авга ах, эсвэл халамжлагч нь түүний ясыг гэрээс гаргахад байшингийн хамгийн дотор талд буй хүнд хандан “Чамтай хамт өөр хэн нэгэн бий юу?” гэх болно. Нөгөөдөх нь “Хэн ч алга” гэхэд, тэр хариулахдаа “Чимээгүй бай. Учир нь ЭЗЭНий нэр дурдагдах ёсгүй” гэх болно.
11 Харагтун, том байшингууд хэсэг болтлоо, жижиг байшингууд хэлтэрхий болтол хэмхрэгтүн хэмээн ЭЗЭН тушаах гэж байна.
12 Хадан дээр морьд давхидаг уу?Эсвэл хэн нэгэн үхэр хөллөн тэднийг хагалах уу?Гэсэн ч та нар шударга ёсыг хор болгож,зөв шударгын үр жимсийг шарилж болгон сольсон.
13 Ло-дебарт баясан байгаа та нар аа.Та нар хэлэхдээ “Бид өөрсдийн хүчээрээ Карнаимыг өөрсдөдөө зориулан авсан биш үү?
14 Учир нь харагтун, Израилийн гэр ээ.Би та нарын эсрэг үндэстнийг босгох гэж байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна.“Тэгээд тэд Хаматын хоолойноос Арабагийн горхи хүртэл та нарыг зовоох болно”.


Бүлэг 7

1 1. Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, хаврын ургац соёолж эхлэхэд Тэр царцааны сүргийг бий болгож байсан. Харагтун, хаврын ургац нь хааны хадлангийн дараа байсан.
2 Энэ нь газрын ногоог идэж дуусахад, тэр үед би хэллээ.—Эзэн БУРХАН өршөөн соёрх! Иаков нь жижиг учраас яаж зогсож чадах вэ?
3 ЭЗЭН энэ тухай Өөрийн бодлоо өөрчилсөн.—Энэ нь болохгүй гэж ЭЗЭН айлдсан.
4 Эзэн БУРХАН надад ийнхүү юмыг үзүүлсэн. Харагтун, Эзэн БУРХАН тэдэнтэй галаар тэмцэхээр дуудаж байсан. Тэр гал нь агуу гүнийг шатааж, тариалангийн газрыг ч түймэрдэж эхэллээ.
5 Тэгэхэд би—Эзэн БУРХАН, зогсоож өгөөч. Иаков нь жижиг учраас тэр яаж зогсож чадах вэ? гэж хэллээ.
6 ЭЗЭН энэ тухай Өөрийн бодлоо өөрчилсөн.—Энэ нь бас болохгүй гэж Эзэн БУРХАН айлдлаа.
7 Тэр надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, Эзэн босоо хананы дэргэд Өөрийн мутартаа тэгшлүүрийг барин зогсож байлаа.
8 ЭЗЭН надад—Амос аа, чи юу харж байна вэ? гэхэд би, “Тэгшлүүр” гэв. Тэгэхэд Эзэн“Харагтун, Би Өөрийн ард түмэн Израилийн дунд тэгшлүүрийг тавих гэж байна.Би тэднийг цаашид хэлтрүүлэхгүй.
9 Исаакийн мөргөлийн өндөрлөгүүд эзгүйрч,Израилийн ариун газрууд нь хоосон хэвтэх болно.Дараа нь Би Иеробоамын гэрийн эсрэг илдтэйгээр босох болно”.
10 Тэгэхэд Бетелийн тахилч Амазиа нь Израилийн хаан Иеробоамд үг илгээн,—Израилийн гэрийн дунд Амос таны эсрэг хуйвалдсан. Түүний бүх үгсийг энэ газар тээх чадваргүй юм.
11 Учир нь Амос ийнхүү хэлж байна. “Иеробоам илдээр үхнэ. Израиль гарцаагүй өөрийн нутгаасаа цөллөгт явах болно” гэсэн.
12 Дараа нь Амазиа Амост—Яв, үзмэрч ээ, Иудагийн нутаг уруу зугтаж, тэнд талх идэж, тэнд эш үзүүллэгээ үзүүл!
13 Харин цаашид Бетелд бүү эш үзүүл. Учир нь энэ газар нь хааны ариун газар, дээдсийн өргөө гэж хэлсэн.
14 Тэгэхэд Амос Амазиад хариулсан нь—Би бол эш үзүүлэгч бус бөгөөд эш үзүүлэгчийн ч хөвгүүн бус. Учир нь би малчин бөгөөд инжрийн жимс хураагч хүн байсан.
15 Гэвч ЭЗЭН намайг сүргийн араас аваад, “Миний ард түмэн Израиль уруу очоод эш үзүүл” гэж ЭЗЭН надад айлдсан.
16 Одоо ЭЗЭНий үгийг сонс. “Чи Израилийн эсрэг бүү эш үзүүл, Исаакийн гэрийн эсрэг бүү урсга” гэж чи хэлж байна.
17 Тийм учраас ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний эхнэр хотод янхан болж, чиний хөвгүүд, охид илдэнд унаж, чиний газрыг хэмжүүрээр хувааж, чи өөрөө бузар шороон дээр үхэх болно. Түүгээр ч барахгүй, Израиль нь гарцаагүй өөрийн нутгаасаа цөлөгдөн явах болно” гэв.


Бүлэг 8

1 1. Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, тэнд зуны жимстэй сагс байсан.
2 Тэр—Амос аа, чи юу харж байна вэ? гэхэд би—Зуны жимстэй сагс гэсэн. Тэгэхэд ЭЗЭН надад—Миний ард түмэн Израилийн эцэс ирсэн. Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.
3 Тэр өдөр ордны дуунууд орилооноор солигдоно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Олон нь үхдэл болж, бүх газарт тэрээр тэднийг чимээгүйгээр гаргаж хаяна гэлээ.
4 Гачигдсан хүмүүсийг гишгэчдэг та нар, үүнийг сонсоцгоо. Та нар нутгийн даруу хүмүүсийг устгах гэж,
5 “Шинэ сар хэзээ өнгөрөх вэ?Тэгвэл бид үр тариагаа зарах юмсан.Амралтын өдөр хэзээ өнгөрөх вэ?Тэгвэл бид улаан буудайн худалдааг нээх юмсан.Энэ нь ефаг жижигрүүлж шекелийг томруулахын тулд,хуурамч жинлүүрээр мэхлэхийн тулд бөгөөд
6 ядуусыг мөнгөөр, гачигдсаныг хос шаахайгаар худалдан авч,мөн бид улаан буудайн хаягдлыг зарахын тулд юм” гэдэг.
7 ЭЗЭН Иаковын бардамналаар тангарагласан.“Үнэхээр, Би тэдний ямар ч үйлдлийг нь хэзээ ч мартахгүй.
8 Үүнээс болж газар хөдөлж, тэнд оршдог хүн бүр гашуудахгүй гэж үү?Үнэхээр, энэ бүгд Нил шиг босож, шидэгдэн, Египетийн Нил шиг буурах болно”.
9 Эзэн БУРХАН тунхаглаж байна.“Би үд дунд нарыг жаргааж, гэрэлтэй өдөр газрыг харанхуй болгохын тулд энэ нь тэр өдөрт болно.
10 Тэгээд Би та нарын баяр наадмуудыг гаслан,та нарын бүх дууг гашуудал болгон эргүүлнэ.Би хүн бүрийн ууцанд таар өмсгөж,толгой бүрийг халзан болгоно.Би үүнийг ганц хүүгийнхээ хойноос гашуудах үе мэт болгох бөгөөдүүний төгсгөл нь гашуун өдөр мэт байх болно.
11 Харагтун, Би газар дээр өлсгөлөнг илгээх өдрүүд ирж байна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.“Талхаар өлсөх, усаар цангах бус,харин ЭЗЭНий үгийг сонсохын төлөө өлсгөлөн байх юм.
12 Ард түмэн далайгаас далай уруу,умардаас бүр дорно зүг хүртэл гэлдрэх болно.Тэд ЭЗЭНий үгийг эрэн цааш, нааш явах боловч түүнийг олохгүй.
13 Тэр өдөр үзэсгэлэн гоо онгон охид болон залуус цангаснаас болж ухаан алдах болно.
14 Самарийн буруугаар тангарагладаг хүмүүсийн хувьд,«Дан аа, чиний бурхны амьд буйгаар тангараглая»,мөн «Беершебагийн замын амьд буйгаар тангараглая» хэмээгчдийн хувьд,тэд унаад дахин өндийхгүй”.


Бүлэг 9

1 1. Тахилын ширээний хажууд зогсож буй Эзэнийг би харсан бөгөөдТэр “Босгуудыг нь ганхуулахын тулд баганануудын толгойг нь цохь.Тэдний бүгдийнх нь толгой дээр тэдгээрийг эвд.Тэгээд би тэдний үлдэгдлийг илдээр алах болно.Тэднээс нэг ч оргодол зайлахгүй, нэг ч дүрвэгч зугтахгүй.
2 Тэд Үхэгсдийн орон уруу ухаад орсон чтэндээс Миний мутар тэднийг барина.Тэд тэнгэр уруу гарсан ч тэндээс би тэднийг буулгана.
3 Тэд Кармелын орой дээр нуугдсан чБи тэднийг хайн олж, тэндээс барина.Мөн тэд Миний харцнаас өөрсдийгөө далайн ёроолд далдалсан чтэндээс Би могойд тушааж, тэр тэднийг хатгах болно.
4 Мөн тэд өөрсдийн дайснуудын өмнө олзлогдон явсан чтэндээс Би илдэнд тушааж, тэр тэднийг хядах болно.Сайны төлөө бус, харин муугийн төлөө Би Өөрийн мэлмийгээ тэдний эсрэг чиглүүлнэ” гэж айлдав.
5 Түмэн цэргийн Эзэн БУРХАН бол газарт хүрч хайлуулдаг Нэгэн.Газарт оршигч бүхэн гашуудаж, тэд бүгд Нил шиг босож, Египетийн Нил шиг буудаг.
6 Тэнгэрт Өөрийн дээд өрөөгөө барьж,Тэнгэр огторгуйн суурийг дэлхий дээр тавьсан.Тэр далайн усыг дуудаж, газрын гадаргуу дээр асгадаг.Түүний нэр бол ЭЗЭН.
7 “Израилийн хөвгүүд ээ,та нар Миний хувьд Етиопийн хөвгүүдтэй адил биш гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Би Израилийг Египетийн нутгаас,филистчүүдийг Кафтораас,арамейчуудыг Кирээс авчраагүй юу?
8 Харагтун, Эзэн БУРХАНы мэлмий нь нүгэлт хаанчлал дээр байдаг.Би түүнийг газрын гадаргуунаас устгах болно.Гэсэн ч Би Иаковын гэрийг бүрмөсөн устгахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
9 “Учир нь харагтун, Би тушааж байна.Буудайг шигшүүрээр шигшдэгийн адил,Би Израилийн гэрийг бүх үндэстний дунд сэгсрэх болно.Гэвч нэг ч хайрга газарт унахгүй.
10 Миний ард түмний доторх бүх нүгэлтнүүд,«Гай гамшиг биднийг нөмрөхгүй, бидэнд учрах ч үгүй» гэж хэлэгсэд бүгд илдээр үхэх болно.
11 Тэр өдөр Давидын нурж унасан бүхээгийг Би босгож,түүний цөмөрхийнүүдийг шаван битүүлнэ.Мөн Би түүний балгаснуудыг босгож,түүнийг эртний өдрүүдийнх шиг нь дахин байгуулна.
12 Ингэснээр тэд Едомын үлдэгсдийг болон Миний нэрээр дуудагдах бүх үндэстнүүдийг өмчлөх юм” хэмээн үүнийг үйлдэгч ЭЗЭН тунхаглаж байна.
13 ЭЗЭН тунхаглаж байна.“Харагтун, газар хагалагч нь хураагч хүнд,усан үзмийн худалдаачин үр таригч хүнд ойртох үед уулс амтат дарсыг дуслуулж,бүх толгод алга болох өдрүүд ирж байна.
14 Би бас Миний ард түмэн болох Израилийн олзлогдогсдоос буцаан авчирч,тэд нуранги хотуудыг дахин босгон амьдрах болно.Тэд бас усан үзэм, үзмийн төгөл тарьж, дарсыг нь уун, цэцэрлэгүүдийг байгуулж,жимсийг нь идэх болно.
15 Би бас тэднийг өөрсдийнх нь газар дээр тарина.Миний тэдэнд өгсөн газраас тэд дахин үндсээрээ таслагдахгүй” гэж чиний Бурхан ЭЗЭН айлдаж байна.